Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Прокурорын Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа

4Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Прокурорын сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай 2015 оны 2 дугаар сарын 17-ний өдөр биечлэн танилцлаа.

Прокурорын сургалт судалгааны төв 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд прокурор ажилтнуудын багц цагийн сургалт, давтан сургалт , онлайн сургалт болон прокурорын хяналтын чиглэлээр хийгдэх судалгааг хариуцан ажиллаж байна.

Тус сургалт судалгааны төв нь 17 ажилтантайн гадна номын сан, уншлагын танхим , сургалтын 30 гаруй өрөө танхимаас бүрддэг , нэг удаагийн ээлжинд 160  гаруй хүнийг хамруулан сургалт явуулах боломжтой , мөн цайны газар , 30 сонсогчийн дотуур байр зэрэг нь сургалт явуулах боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн гэдгийг сургалтын төвийн захирал Л.Болд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд танилцуулаад  одоо 30 прокурорыг магистрийн сургалтанд хамруулж байгаагийн гадна шинээр ажилд томилогдсон прокуроруудыг мөн сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулж байгааг хэллээ.

Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцаад прокурор ажилтнуудыг сургалтанд хамруулж мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлэх нь чухал гэдгийг онцолж, сургалт судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд явуулж байх,  улс нийслэл дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа прокурор ажилтнуудыг зохих хөтөлбөрийн дагуу тогтмол сургалтанд хамруулж байх нь зүйтэй гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Улсын Ерөнхий Прокурор М.Энх-амгалан Прокурорын сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцахад Улсын Ерөнхий Прокурорын туслах ,Тамгын Газрын дарга Б. Үнэнбат , УЕПГ-ын ХМОНХАлбаны дарга Т.Сүхбаатар нар байлцлаа.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …