Багахангай дүүргийнхэндээ сар шинийн мэнд хүргэе

94e944c6ce8a888d571504c206a32cc2

Монгол түмний уламжлалт баяр – Сар шинийн мэндийг Багахангай дүүргийн нийт зон олондоо дэвшүүлж, XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилдээ ургаараа элэг бүтэн, удмаараа хийморь төгс, мандан бадарч, дэвжин дээшлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг айлтган мэндчилж байна.

Морилон ирж буй Модон хонь жилдээ хүн бүр өөрийн өмнө тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, санасан сайн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай, дүүрэн билэгтэй байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Багахангай дүүргийн АН-ын дарга Э.Галбадрал

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хойч үедээ усаа хайрлах сэтгэлгээ суулгаснаар ирээдүйд үүсэх усны хомсдолоос хамгаалах боломжтой

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн …