1000 жилийн настай Будда бурханы барималд

6a87ql4m130jab61582k5an1v2ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг илрүүлсэн билээ. Энэхүү мэдээлэл цахим ертөнцөөр тархан олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж, мэдээлж байсан юм.  Тэрхүү шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг ажлын хэсгийнхэн тогтоосон юм.

Тэгвэл саяхан Нидерландийн музейн ажилчид 1000 жилийн настай Будда бурханы баримлыг  томографаар харжээ. Хачирхалтай нь уг баримлын дотор нь лам хүний мумми буюу занданшуулсан шарил байсан байна. Тиймээс үүнийг судлах ажил эхэлжээ.

Удахгүй буддын зарим бурхадын баримлыг томографаар харах ажлууд дэлхийн өнцөг булан бүрт эхлэх бололтой.

эх сурвалж: www.shuurhai.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …