Холливудын нэрт жүжигчин Кристен Стьюарт нь Оскарын наадамтай дүйцдэг Францын Цезарь шагналыг хүртсэн анхны Америк жүжигчин боллоо. Тэрээр “Clouds of Sils Maria” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах жүжигчин шагналыг хүртсэн байна. Харин энэ үдшийн хамгийн том ялагчаар шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг долоон шагналыг нэг дор хүртсэн “Timbuktu” кино шалгарчээ. Исламын дайчдын хяналтанд байдаг умард Малигийн амьдралыг харуулсан уг кино нь мөн Оскарын шагналын төлөө өрсөлдөж байгаа юм.
Шилдэг туслах жүжигчний шагналыг хүртэн сэтгэл нь хөдөлсөн Стьюарт тайзнаа, “Би чамд хайртай, Жульетт” хэмээн кинонд хамтран тоглосон жүжигчин Жульетт Биночед хандан хашгирсан байна. Тэрээр энэ үдэ Францын кино уран бүтээлчдийн анхаарлын төвд байсан гол зочин гэдгийг эх сурвалжууд мэдэгдсэн юм.
Б.Болормаа
эх сурвалж: www. undesten.mn