Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтанд 41 иргэн тэнцжээ

p19eslrj1i1j7v120n1dlu1ca9ech1Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй  20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулах болзол шаардлагыг заасан байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан 136 иргэнээс 41 иргэнийг сонгон шалгаруулж хөдөлмөрмийн гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын онолын мэдлэгийг бататгах, мэргэжил арга зүйгээр хангах 21 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч “Сертификат” олгожээ.
НИТХ-аас  нийслэлд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Үүний дагуу сургалтад хамрагдаж төгссөн олон нийтийн цагдаагийн  ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, ажил үүргийг нь гүйцэтгүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …