Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон эмэгтэйчүүд оролцох бөгөөд НҮБ-ын элч дуучин, МУГЖ дуучин Т.Ариунаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Бишрэлт группийн Ерөнхийлөгч Б.Ундармаа нар “Миний амжилтын түүх” сэдвээр залуу эмэгтэйчүүдтэй нээлттэй ярилцах юм. Мөн энэхүү чуулганаас гарсан уриалгыгирэх 3 сарын 8-нд болох “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалаар дамжуулан олон нийтэд хүргэх ба чуулга уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад ч хүргүүлэх гэнэ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …