Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 18-23-ны 09 цаг хүртэл хариуцлагатай жижүүр томилон ажилласан байна.
Үүнд Шүд, Эрүү нүүрний төв болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цагийн хооронд ажиллуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлжээ.
Баярын үеэр өлсгөлөн зарлаж буй иргэдийн нэг болох Цэрэннадмид /59 настай эмэгтэй/ энэ сарын 20-ны орой түргэн тусламжаар Нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж, энэ сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлээд эмнэлгээс гарсан байна.
Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчилгүй гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үзүүлжээ.
Мөн Амаржих газруудад 321 хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд үүнээс 158 хүү 165 охин төрсөн. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгсэд 4167, хүүхдийн дуудлага 1574 эзэлжээ.
Архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд нийт 7891 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд 2286, шинээр хэвтсэн өвчтний тоо 1007 үүнээс хүүхэд 383 , эмнэлгээс гарсан 1282 хүн, хүүхэд 472 байжээ. Энэ амралтын өдрүүдэд нас баралт 14 бүртгэгдсэн байна.