Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалт зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 онд баталсан орон тоонд багтаан Нийслэлийн дүүрэг, хороодод Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг судлан бүртгэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд судлагдсан 136 иргэнийг 2015 оны 1 дүгээр сард бүртгэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн 41 иргэнийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд 21 хоногийн хугацаагаар сургалтад хамруулж байна.

Сургалтад тэнцсэн Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүүргийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын тушаалаар томилж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэмт хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулна.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрх, үүрэг хүлээнэ.

Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллах иргэн нь 20 насанд хүрсэн, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, албаны сургалтанд хамрагдаж тэнцсэн байх шаардлагатай.

10361315_335566206636801_5343914785951143837_n 10998044_335566229970132_5109010540266348864_n

Эрх зүйч мэргэжилтэй болон цэргийн алба хаасан байвал Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах давуу тал болдог.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хариуцсан хорооны нутаг дэвсгэрт тодорхой ажил арга хэмжээг хамтран зохион байгуулах, иргэд олон нийтийг цагдаагийн байгууллагатай холбох эрх, үүрэг хүлээсэн, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд туслах үүрэгтэй ажилладаг.

Одоогоор Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд Олон нийтийн цагдаагийн 200 ажилтан ажил үүрэг гүйцэтгэж байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг ажиллуулснаар Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн газарт түргэн шуурхай очих, хамгаалалтад авч хяналт тогтооход хамтран оролцдог зэргээр ихээхэн дэмжлэг туслалцаа болж байгаа талаар иргэд олон нийт, байгууллага, цагдаагийн алба хаагчдаас талархан хүлээн авч хамтран ажиллаж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …