Өнөөдөр болох үйл явдал

download (4)11:00 цагт Монголын Үндэсний номын сангийн уншигчдын танхимд Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалт болно.


11:30 цагт ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж буй талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 88080619


11:30 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Арга хэмжээ НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 88054500


12:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхөж байгаатай холбогдуулан техникийн, технологийн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарлаж буй сарын аяны талаар мэдээлэл өгнө. Утас 91989890


18:00 цагт Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …