Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж авахаар сонгогдсон иргэд энэ сарын 26-ны дотор газраа баталгаажуулах ёстой байсан. Энэ ажил хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас идэвхтэй хандан дараалал үүсгэх болжээ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.
Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27-р хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах ёстой аж
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …