ХОМ-ээ мэдүүлээгүй албан тушаалтнуудыг зарлана

downloadТөрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд, төрийн алба хаагчдын ХОМ-ээ мэдүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болсон. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг удахгүй зарлахаар болжээ. Тус газраас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг.

ХОМ мэдүүлэх хугацаа дууссан ч ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан цөөнгүй байгаа аж. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулна. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой юм

эх сурвалж: www.bolod.mn

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …