“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн тайван жагсаалаар үргэлжлэхээ мэдэгдлээ

 11007684_1420737351554119_361393804_nӨнөөдөр Үндэсний мэдээлэлийн төвд “Босоо хөх Монгол” бүлгэм Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийлээ. “Босоо хөх Монгол” бүлгэм, Ноён уулаа аваръя хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл оролцсон 8 хүн 2015 оны 2.11-ний өдрөөс эхлэн хэлмэгсдийн хөшөөний дэргэд нойтон өлсгөлөн зарласан билээ. Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд болгож, алт олборлохыг эсэргүүцэх, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг өөрчлөхийг эсэргүүцэн, 2015.0 1.26ны өдөр Чингисийн талбайд цуглаан хийж, Төрийн гурван өндөрлөгт шаардллага хүргүүлсэн байдаг.Дараа нь 2015.02.09 ны өдөр хууль, уул хоёроо хамгаалах тэмцлээ дахин үргэлжлүүлж , хэлмэгдэгсдийн хөшөөны дэргэд суулт зарлаж маргааш нь Монгол улсын ерөнхийлөгч, УИХ дарга , ерөнхий сайдад дахин хүсэлт, шаардлага хүргүүлсэн юм. Нойтон өлсгөлөн зарлаад нийт 13 хонож энэ хугацаанд гурван удаа Монгол улсын ерөнхийлөгчид хүсэлт, УИХ-н өргөдлийн байнгын хороонд албан шаардлага хүргүүлсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй юм . Тиймээс тэмцэгчид 2015.02.23ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандан хэлмэгдэгсдийн хөшөөн дээр хэвлэлийн хурал хийж, хуурай өлсгөлөн шилжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.Ингээд хуурай өлсгөлөн 13 цаг үргэлжлэсний эцэст тусгай хамгаалалттай тоноглосон цагдаа нар ирж албадан хүчээр тарааж , өлсгөлөнд хэрэглэж байсан гэр, бичиг баримтыг бүгдийг хурааж авсан гэнэ. Цагдаа нар өлсгөлөн зарлагчдын биеийн байдал муу байгаа тул бид тараасан гэх боловч хурал хийсэн 8 хүн “Бидний бие одоогийн байдлаар маш сайн байна” гэж хэллээ. Ингээд “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн Ноён уулаа аваръя хөдөлгөөнөө бид зосоохгүй 2015.03.01 нд 12 цагт тайван жагсаал зохион байгуулна, тэнд ард түмэн маань ирээрэй гэж уриалж байна.

Д.Тэргэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …