Монголын байгаль орчны иргэний зөвлөл, гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн хил хязгааргүй гол мөрөн сүлжээ бусад төрийн бус байгууллагаас хамтарсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй захидалуудыг гардуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хурал хийлээ. 2015.2.18 нд Монголын хүн ард цагаан сарын баяраа тэмдэглэж байх зуур сөрөг хүчингүй УИХ чуулган цөөнхийн төлөөллийг зөвхөн дэмжиж байгаа бол үг хэлүүлэх, дэмжихгүй бол үг хэлүүлэхгүй гэдгээ мэдэгдэн байж хуулийг хэрэгжүүлэх журмын тухай нэмэлт өөрчлөлтүүдыг баталсан. Урт нэртэй хуулийг өөрчилсөн нь хууль эрх зүйн хувьд зөрчилтэй байгаль орчин, хүн ардын байгаль экологийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн асах их сөрөг нөлөөлөл дагуулах тул Монгол улсын үндсэн хуулийн 33.1.1 заалтаар Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж хориг тавихыг үндэсний болон гадаадын 30-аад төрийн бус байгууллагуудын сүлжээнээс хүссэн нээлттэй захидал илгээж байна.
Д.Тэргэл