Инженерийн хангамжийн байгууллагууд гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа

p19f26ukn611s819lo19171n8vseg3Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага зохион байгуулалтын доор нийслэлийн иргэддээ эрүүл аюулгүй, тав тухтай, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг хамруулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийт 6 байгууллагын 151 хүн, тусгай тоноглолын 18 автомашин техник хэрэгсэл хамрагдаж гал, ус, газар хөдлөлтийн  болзошгүй гамшгийн үед хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах хүн хүчний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нөөцтэй эсэх, бэлэн байдлыг хэрхэн хангасан талаар танилцууллаа. Мөн Нийслэлийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед шуурхай ажиллагааг явуулах чадавхийг дээшлүүлэх, сурган дадлагажуулах хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.
Харин хаврын улирал болж байгаатай холбоотойгоор хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн  гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, шүдэнзийг ил хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, цахилгаан ашиглалтын дүрэм журмы гсайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гарааш, ил зогсоолд авто машинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй,үерийн аманд буухгүй гэх мэт иргэний үүргээ ухамсарлаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалан сахилга зохион байгуулалттай  байхыг анхаарууллаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …