Тэтгэвэр энэ сараас эхлэн 20.000-22.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл уг нэмэгдлийг ирэх сарын 1-ээс эхлэн олгохоор болжээ. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал ярихдаа “Иргэд ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр тэтгэврээ авахдаа хоёр сарын нэмэгдэлтэйгээ хамтад нь авна. Тэтгэвэр авч буй 345 мянган иргэдэд нийт 94.6 тэрбумын нэмэгдэл өгөхөөр тусгагдсан. 2015 онд шинээр нэмэгдсэн 20-22 мянган иргэн ч мөн тэтгэврээ авна” гэсэн юм.
Тэтгэврийг дараах дүнгээр нэмэгдүүлэх юм байна.
1. 500 000 төгрөг хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 000 төгрөгөөр
2. 500 000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 000 төгрөгөөр тус, тус нэмэгдүүлэх юм байна.
Мөн 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195 000 төгрөг байх аж. Тэтгэвэрийн энэ нэмэгдлийг 3-р сарын 2-оос олгож эхлэх юм байна.