Солонгос улдаа төдийгүй дэлхийд алдартай “Лет ми ин” шоу нэвтрүүлэг өөртөө итгэлгүй, өөрийнхөө гадаад төрхнөөс болж зовж шаналж явдаг олон бүсгүйчдийг өөрчилж амьдралыг нь шинээр эхлүүлж өгдөг гэдгээрээ алдартай билээ.Тэгвэл уг шоуг TV9 телевизээс санаачлан 100 Монгол бүсгүйгээс нэг бүсгүйг шалгаруулан Солонгосын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт 100 хувь үнэ төлбөргүйгээр хагалгаа хийж өгсөн билээ.
Нэвтрүүлгийн шилдэг оролцогч болсон 24 настай С.Чимэгсайхан эх орондоо ирээд байгаа бөгөөд тэрээр эрүү нүүрний гажигтай байсныг янзалж, нүд, хамар, хөхний хагалгаанд оруулсан байна. Тэрээр 3- сарын хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгээд иржээ. Ингээд түүний өөрчлөлттэй танилцацагаая.
эх сурвалж: www.urlag.mn