Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ хянах боломжтой боллоо

11013219_337759373084151_1874898662760039176_nЦагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ хянах боломжтой болсон байна. Иргэн танд илүү хялбар болсон бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллага, алба хаагч танд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, БҮРТГЭЛИЙН ДУГААР бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгнө.

Та энэхүү хуудсан дээр байрлах бүртгэлийн дугаар, өөрийн регистрийн дугаараар www.service.police.gov.mn цахим хуудсанд хандана. Ингэснээр таны гаргасан өргөдөл, гомдол аль цагдаагийн газар, хэлтэст хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой болүж байгаа юм.

10974739_337759453084143_1847621095645909914_o

10981214_337759476417474_4103798748349195115_n

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …