Төрсөн эцэг, хойт эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан 4 настай охины гэгээн дурсгалд зориулан өнгөрсөн 2-р сарын 28-нд Нийслэл хотод төдийгүй Монгол улсын өнцөг бүрт тайван жагсаал хийсэн. Энэ тайван жагсаалаараа нийт иргэд маань хүүхдйин хүчирхийллийн эсрэг нэгдсэн бөгөөд дахин ийм сэтгэл сэрхийлгэм аймшигт хэрэг битгий гараасай гэж хүссэн. Мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг төр засаг дорвитой арга хэмжээ авахыг сануулсан юм. Зөвхөн Чингисийн талбайд болсон зул өргөх ёслолд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд хөдөө орон нутаг, гадаадад амьдарч байгаа Монгол иргэд ч гэсэн энэ жагсаалд сэтгэл зүрхээрээ нэгдсэн байна.