Сонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой.
“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төслийн үр дүнд нийгэм, улс төрийн салбарт амжилт гарган ажиллаж байгаа 10 эмэгтэйг шилдгийн шилдэг эмэгтэй улс төрчөөр, 50 эмэгтэйг шилдэг эмэгтэй улс төрчөөр шалгаруулах юм байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 91116004 утсаар лавлаарай.
Эх сурвалж: http://news.zone.mn/