Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:30 цагт “Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” Зөвлөлдөх уулзалт “Монгол-Японы төв”-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна.


09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх хурал зохион байгуулагдана. Тус хуралд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Оюу Толгой ХХК, уул уурхайн салбарын компаниуд, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 96074979


10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай, Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тэмдэглэх тухай, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ.


10:00 цагт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зургаан агентлагийн дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өгнө.  Уулзалт Шадар сайдын өрөөнд болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …