“Залуу хүн 2015” цуврал лекцийн бүртгэл эхэллээ

65b10d334e61ef7c78c72a161c19ff38Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц энэ долоо хоногийн баасан гарагт эхлэхээр болж анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл уригдсан. Тэрээр “Аmerican Smile” гэсэн сэдвээр дэлхийн залуучуудын хөгжлийн энгийн нууцуудаас хуваалцхад  бэлэн  болсон байна.  Тэгвэл энэхүү лекцэнд хүрэлцэн ирж дэлхий дахины  залуусын  хөгжлийг тодорхойлж  буй  энгийн нууцуудаас хуваалцахыг хүссэн оролцогчдыг бүртгэж эхэлжээ. “Залуу хүн” цуврал лекц нь 7 дахь жилдээ салбар  бүрийн амжилтаараа манлайлагч  залуусыг урьж оролцуулан оюутан залуус, ажилтан  албан хаагч  гээд  сонирхсон  хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй  зохион байгуулагддагаараа онцлог юм. Орчин үеийн  залуус  өөрийнхөө оюунд хөрөнгө  оруулж,  мэдлэгийн  цар хүрээгээ тэлэх хүсэл сонирхолтой болсон  өнөө  цагт нүдээ  олсон залуусын хүссэн хүлээдэг лекцийн нэг болоод байгаа юм. Энэ ч утгаараа оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэн, олон залуус  хамрагдаж оюуны цараагаа тэлэх болсон. Энэ жилийн хувьд уг лекцэнд суухыг хүссэн залуусыгhttps://docs.google.com/forms/d/1hm1C-F4OCVHeN44PawzJQO-EsEkc-mHe_Q0dsDeiDJ0/viewformгэсэн хаягаар бүртгэж байгаа ба мэдээж  суудлын тоо хязгаартай гэдгийг зохион байгуулагчид дуулгасан. Тиймээс  залуус  та  бүхэн  амжиж бүртгүүлээрэй.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …