Оюутолгой ХХК Өмнөговь аймаг дахь биологийн төрөл зүйлийн мониторинг судалгааг хийлгүүлжээ

10877546_1422755748018946_211538693_nӨнөөдөр байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөр БОНХАЖЯ, Байгаль , зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Оюутолгой компаниас хамтран Өмнөговь аймаг дахь  биологийн олон янз байдлын мониторингийн 2013-2014 оны төслийн үр дүнг танилцуулах хурлыг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааны нээлтэнд БОНХАЖ Яамны Хүрээлэн Буй Орчин, Байгалийн Нөөцийн Удирдлагын газрын дарга Г.Нямдаваа Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS\-ийн Уул уурхайн төслийн менежер Ц.Дашзэвэг, Оюу толгой ХХК-ийн байгаль орчины менежер Денис Хосак нар оролцлоо.

Өмнөд говьд биологийн төрөл зүйлийн судалгааны эхний хэсгийг байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг Оюу толгой ХХК-ийн захиалгаар өнгөрсөн онд хийсэн байна. Энэ ажлын хүрээнд говийн туруутан, шувууд, ховор ховордсон ургамал, заг, хайлаас мөн бэлчээрийн төлөв байдлын судалгааг явуулж тодорхой дүгнэлтүүдийг гарган дараагийн шатны ажлыг эхлүүлэхэд бэлэн болгосон байна.

11041473_1422751068019414_700060208_nСудалгааны гол үр дүнг нэгтгэн дурдсан бөгөөд амьтдын судалгааны гол үр дүн, хулангийн сэг зэмийн судалгаа болон хулгайн антай тэмцэх ажлын үр дүн, шувуудын болон ургамлын судалгааны үр дүнг холбогдох судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид мэргэжилтнүүд танилцуулж, олсон ололт амжилтаа олон нийт, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, уул уурхайн салбарынхантай хуваалцахаар энэ хурлыг зохион байгуулж байна.

Оюу толгойн байгаль орчны дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд зэрлэг амьтдын хулгайн ан, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаатай тэмцэх 6 сарын загвар төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Өмнөговь аймгийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан “хамтарсан баг” байгуулж, мэдээлэл авах шуурхай утас ажиллуулсан зэрэг олон үр дүнг гаргасан байна.

Ш.Ганчимэг

 undesten.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …