Төрсөн охиноо зодож хөнөөсөн харгис эцэг өөрийгөө зөвтгөжээ

aluurchin-etsegДөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй. Одоогоор харгис эцэг, хойд эх хоёрыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд төрсөн эцэг Т.Цогт нь анхны байцаалтаараа хүлээгээд байгаа. Харин амиа алдсан охиноо буруутган, өөрийгөө зөвтгөсөөр байгаа гэнэ. Тэрээр мэдүүлэгтээ “Охин дандаа Маралаа бид хоёрыг хэрэлдүүлж, өөрийнхөө ээжийн захиалгаар Маралаагийн юмсыг эвдэлж, урж тастдаг байсан. Тэгээд л ганц хоёр бөгсөн дээр нь алгаддаг байсан” хэмээсэн байна.

эх сурвалж: shuurhai.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …