Аймгуудын цахим хурал боллоо

15030401Цахим хурлын эхэнд Засгийн газраас аймаг, орон нутагтай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхний ээлжинд 2015 онд нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн. Мөн концессийн гэрээгээр барих авто замын төслийн хүрээнд Баянхонгор-Алтай, Алтай-Дарви, Сонгино сум-Хяргас нуур чиглэлийн болон Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох хатуу хучилттай авто зам барих ажлын гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах үүргийг холбогдох байгууллагад өгсөн гэдгийг хэллээ.

Гуравдугаар сар бол хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, мал төллөлт, хаврын тариалалт гээд бүх ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах үе. Хуурайшилт ихтэй байгаагаас хаваржилт хүндэрч болзошгүй учраас өвс тэжээлийн бэлтгэл ажил, хаврын тариалалт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаандаа амжуулж, шуурхай ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг тухайн аймагт нь хариуцах тул аймгууд гэрээ байгуулах, сонгон шалгаруулалт явуулах ажлаа шударга, шуурхай амжуулахыг санууллаа.

Цахим хуралд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, БСШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, ЭМСЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал нар оролцож, зарим аймгаас тавьсан асуултуудад хариулт өглөө

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …