Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчнөөр 743 мал өвчилжээ

f095244283ed6075bigХовд аймгийн Булган Үенч суманд  малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тухайн сумдад мэргэжлийн анги албад, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласаар  байна. Булган сумын Баянгол багийн Доод нарийн, Булган сумын төв Бүрэнхайрхан багийн Баазын лагер, Үенч сумын Жаргалан багийн Цагаан дэрс,  Үенч сумын Улиаст багийн Чацаргантын харз гэсэн 4 газар малын гоц халдварт шүлхий өвчний 4 голомт бий болоод байгаа юм байна. Одоогоор хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд 2 суманд нийтдээ 15 пост ажиллаж  байна.

Шүлхий өвчний голомтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс Үенч, Алтай сумын зааг дээр өнөөдрөөс Хээрийн штаб байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Өчигдрийн байдлаар Булган Үенч сумдын 20 гаруй малчин өрхийн 729 мал шүлхий өвчнөөр өвчилсөн буюу сэжигтэй гэсэн тооцоо гарч байсан бол өнөөдрийн 14 цагт авсан  мэдээгээр 743-д хүрч энэ өглөө Үенч сумын Улиаст багийн Чацаргантын харз гэх газар шүлхийн голомтонд 1 үхэр үхсэн гэсэн мэдээлэл байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр шүлхийн вакцин одоо болтол орон нутагт хүргэгдээгүй байгаа аж.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …