Орон сууцны чанар, стандартыг хянахад ШӨХТГ-тай хамтарна

11046126_894024880648141_447222623_oБарилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх аж. Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж байна. Энэ санамж бичиг байгуулагдсанаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилго бүхий ШӨХТГ-ын төлөөлөл манай яамны үндсэн шийдвэр гаргах механизмуудад гишүүнчилж орж ирнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд яригддаг барилга хүлээн авах комисст, барилгуудаар хийх шалгалтуудад ялангуяа сайдйн үзлэгийн багт оролцож явах боломж бүрдэж байгаа юм. Бид механизмын хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар стандартыг хангуулах талаас сайдын үзлэг гэдгийг бий болгож байгаа. Ингэхээр барилгын эхний шатаас эхлээд л хэрэглэгчийг төлөөлдөг байгууллага үгээ хэлээд, хэрэглэгчийн эрх бодитойгоор тусаад явах юм” гэж ярилаа. Мөн барилга баригдаж, хэрэглэгч орон сууцанд орсны дараа хичнээн гомдол гаргаад хохиролоо эргүүлэн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тиймээс бид үүнийг эхнээс нь хянаад явахаар шийдсэн гэдгийг онцлов.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …