Элэг нэгт Монгол ахан дүүс минь Д.Цогт-очир хүүд амьдрал хайрлаж авралын гараа сунгаж хайрла

1425448913_11026761_730026973777670_1534057116_nАлаг хорвоод хүмүүн заяаг олж төрсөн Цогт-Очир хүү аз жаргалт амьдралын энэ дууг сонсож чадахгүй байгаа нь юутай харамсалтай вэ? 2015 оны 3 сарын 3 ны өдөр ТВ9 телевизийн Монгол сэтгэгдэл нэвтрүүлгээр Цогт-Очир хүүгийн талаар гарсан юм. Бид монгол сэтгэгдлийн мэссэнжэрээр холбоо барих утас мэйл хаягаа өгч холбогдоорой хэмээн бичсэн юм. Удалгүй Цогт-Очир хүүгийн өвөө гэх хүн нь Дархан хотоос бидэн рүү залгаж баярласан талархаснаа илэрхийлсэн юм. Оройн 20:00 цагийн үед Цогт-Очир хүүгийн ээж нь болох Мянган замын Энхжаргал бидэнд хандсан юм. Цогт-Очир хүүгийн ээжийнх нь хүсэлтээр өнөөдөр буюу 2015 оны 3 сарын 4 ний өдөр ETOP.MN вэб сайтын үүсгэн байгуулагч Т.Дөлгөөн 12 цагийн үед 21- р хорооллын автобусны буудал дээр уулзсан юм. Цогт-Очир хүү эхээс төрөхдөө сонсголгүй төрсөн бөгөөд гавлын яс нь битүү аж. Цогт-Очир хүүд Австрали улсаас бүтэн сар дамжиж байж орж ирдэг BAHA хэмээх төхөөрөмжийг захиалах хэрэгтэй болсон юм. Энэхүү төхөөрөмжийг захиалж оруулж ирэхэд 9200 доллар хэрэгтэй бөгөөд нийт Монгол ахан дүүсээсэй сүүн цагаан сэтгэлээр туслахыг та бүхэндээ уриалж байна. Хүүхэд 2 сар хүртэл сонсголын бүх эрхтэнүүд нь хөгжиж дээд цэгтэй хүрч дараа нь ярих чадварыг эзэмдэг аж. Гэтэл Цогт-Очир хүү ийнхүү хугацаа алдаж байгаа юм байна. Хэрвээ энэ чигтэй удаан үргэлжлэх юм бол тэр чигтэй хэлгүй сонсголгүй болдог гэнэ. Цогт-Очир хүүгийн ээж болох Мянган замын Энхжаргал хүүгийнхээ хоёр чихийг кармаалчихсан юм шиг л хэцүү байна гэж бидэнд хэлсэн юм. Монголын нийт ахан дүүсээсээ энэ хүүд энэ гэр бүлд тус болж хандив өргөөрэй хэмээн хүсэж бас дээрээс нь гуйж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

1425448950_11007426_727937717319929_951825602_n 1425448913_11005548_727937650653269_479610228_n

Хандивийн данс: Хаан банк- 5045459705 Хүлээн авагчийн нэр Мянганзамын Энхжаргал
Төрийн банк- 10370011626 Хүлээн авагчийн нэр Мянганзамын Энхжаргал

Цогт-Очир хүүгийн аавын утасны дугаар – 99738005
Цогт-Очир хүүгийн ээжийн утасны дугаар – 99847124 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: etop.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …