Хуульд заасан үндэслэл журмын хэрэгжилтийн талаар цагдаагийн газруудад шалгалт хийжээ

22-300x199Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнууд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан  насанд хүрээгүй этгээдүүдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх”-ийг дүүргийн Цагдаагийн газруудад шалгалт хийжээ.

Шалгалтын дүнгийн хурлыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын зааланд хийсэн бөгөөд тус хуралдаанд Нийслэл дүүргийн прокурорын газруудын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд, дүүргүүдийн  Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нар оролцсон байна.

33

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …