Ой хамгаалагчдад мэдээлэл хийжээ

369-300x240Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор  Д. Бат-Өлзий  нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хархорин сумд байрлах Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч зэрэг эрх бүхийн албан тушаалтнуудыг оролцуулан харъяалан ажилладаг сумдын хэмжээнд 2012, 2013, 2014 онуудад гарсан Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол хэрхэн төлөгдсөн зэргээр мэдээлэл хийжээ.

“Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн талаар болон Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэлийг шалгах явцад гарч буй зөрчил, дутагдал, анхаарах асуудлуудын талаар болон Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …