Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ховд нутгийн залуусын нэгдэл болсон “Ачит үрс” ТББ –аас санаачлан Улаанбаатар хотод амьдарч буй Ховд аймгийн харьяат ахмад настан ээжүүддээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгууллаа.
Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, тэдэндээ тус дэм болох зорилгоор төрөлх нутгаасаа хол Улаанбаатар хотод ирж амьдарч буй азай буурлууд баярын энэ өдрөөр цугларч хууч хөөрөн, нутаг усаа дурсаж, залуу нас, ажил хөдөлмөрөө зориулж явсан хамт олонтойгоо хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлж баяр жаргалаа хуваалцдаг уламжлалтай.
Тус арга хэмжээнд Ховд аймгийн эрүүл мэнд, боловсрол, ахуй үйлчилгээ, худалдаа, нутгийн засаг захиргаа, үйдвэрлэлийн байгууллагад ажиллаж байсан нийт 230 гаруй ахмад настан ээжүүд оролцлоо.