Нийслэлийн онцгой байдлын ажилчид аврагаа шалгарууллаа

p19g0ia3g01k7scoq4sk1e0u791Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбаруудын аварга шалгаруулах Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ жил нийт 15 анги салбарын 194 тамирчин оролцож, 4 цэгт даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин уралдлаа.
Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 1-р байр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги 2-р байр,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26  дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны аварга шалгаруулах Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мөн Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаар онцлогтой байлаа.
Жил ирэх бүр тэмцээнд оролцож байгаа, аврагч гал сөнөөгчдийн хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил нэмэгдэж, өмнөх жилүүдэд үзүүлж байсан баг тамирчдын дундаж амжилт өссөн үзүүлэлтэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН“МАРШ ТАКТИК -2015”
ТУСГАЙ БЭЛТГЭЛ-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД
ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТ, НЭГДСЭН ДҮН
Багууд Амжилт цаг Эзэлсэн
байр
1 ЧД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 10-р анги 34.18.46         I
2 СБД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 34-р анги 38.42.02        II
3 СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 26-р анги 40.31.25        III
4 БГД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 18-р анги 41.05.58        IV
5 НД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 28-р анги 42.07.07        V
6 Нийслэлийн Аврах анги 43.28.03        VI
7 БХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 80-р анги 44.56.81        VII
8 ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 65-р анги 45.33.69        VIII
9 БНД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 64-р анги 45.50.55         IX
10 СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 11-р анги 46.37.18          X
11 ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 30-р анги 46.42.20         XI
12 ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 14-р анги 47.11.01        XII
13 СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 29-р анги 47.19.26        XIII
14 БЗД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 63-р анги 47.37.79        XIV
15 БЗД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 35-р анги 54.32.56         XV
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …