Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/175 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх “Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугам”-ын газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүн, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
