Нийслэлийн тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгавар боловсруулж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.10.02-ны өдрийн 166 дугаар тогтоолоор  “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт  мэдээлэл хийлээ.

11050952_1425223567772164_38420535_n“Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгаврыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа, 2014 онд батлагдсан тохижилтын ажлын зургийн даалгавар, дүүргийн ЗДТГ-аас ирүүлсэн санал, тухайн онд хийгдэх шугам сүлжээний мэдээлэлтэй уялдуулан боловсруулж байгаа аж.

Тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгавар гарснаар, тохижилтын ажлын давхардал арилах, тохижилтын ажил үр дүнтэй, насжилттай болох ач холбогдолтой талаар онцоллоо.

Энэхүү журам батлагдсанаар нийтийн эдэлбэр газрыг иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор тохижуулах эрх зүйн зохицуулалт бий болсон. Иргэн хуулийн этгээдээс нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах талаар ирүүлсэн төслийн саналыг судлан үзэх боломжтой тохиолдолд дэмжиж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн харилцан ашигтай ажиллах юм байна.

Ш.Ганчимэг

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …