Г.Уянга гишүүн маргаашийн мэтгэлцээнд оролцохоо мэдэгдлээ

293213_256418567802309_305617896_nМУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудсан.

МҮОНТВ-ээс маргааш буюу 03 сарын 11-нд цаг гаргаж өгсөн бөгөөд одоогоор  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга болон О.Магнай, Б.Жаргалсайхан нар оролцохоо мэдэгджээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна.

Өчигдөр орой дуучин С.Жавхлан ярилаа. МҮОНТ-ээр олон нийтийн өмнө Ерөнхийлөгч болон УИХ-ын 76 гишүүнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг МҮОНРТ-ийн удирдлага хүлээн авч маргааш 21 цагт цаг гаргаж өгчээ. Намайг оролцоно биз дээ гэж байна. Дэмжүүштэй сайхан санал байна. Би ч яахав, оролцох болно.

Харин хэдэн хүн ирэх юм бол доо? Харганын ноосыг нэг өдрийн дотор цуглуулж эсгий хийхээр оролдоод үзэх үү? Бид ч ийм ярилцлагыг зөндөө л хүсч байсан, ирдэг хүн гэж нэг ч байгаагүй. Харин сүүлийн үед зурагтаар 25 жилийн өмнөх тэмцлийн үеийн дүрс бичлэг гарч байна билээ. Өнөөдрийн эрх баригчдыг гудамжны тэмцэгч байхад тэр үеийн эрх баригчид, Ерөнхий сайд нь хүрч ирээд л олон нийтийнхээ өмнө зурагтаар ярилцаж л байсан байна билээ. Одоо ийм хүнийг өдрөөр дэн бариад хайсан ч олохгүй биз дээ.

Монгол улс түүхэндээ энэ 77 хүнийг нэг дор цуглуулж байгаагүй байхаа даа…? Тангараг өргөхдөө ч ийм бүрэлдэхүүнтэй байхаа хэдийн больсон шүү дээ, энэ төр?!

Миний бие төр, засгийн удирдлагыг ийм ярилцлагад олонтаа урин дуудаж байсны хувьд, олон нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд байсны хувьд, өнөөдрийн нийгмийн системд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн оролцоотой, тайван замын Үндсэн хуулийн хувьсгалд уриалж байгаагийнхаа хувьд, МҮОНРТ энэхүү ярилцлагыг хүндэтгэн үзэж цаг гаргаж өгсөн тул энэ ярилцлагад очих болноо.” гэжээ.

Юутай ч маргааш МҮОНТВ-ийг “манаад” суух болох нь.

 

Г.Эрдэм

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …