“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр болох гэж байна.
Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тогложээ.
Найз залуудаа хаягдсан Ариунаа сэтгэл санаагаар унаж сэтгэлээ тайтгаруулахын тулд танихгүй дугаар руу залгаж бухимдлаа гаргана. Гэтэл тэрхүү дугаарын эзэн нь санаанд багтамгүй хүн байлаа. Гэхдээ тэр хоёр бие биеэ танилгүйгээр нэг нэгэндээ татагдаж эхэлнэ… Цаашаа тэд яах бол.
Эх сурвалж: Dorgio.mn