Хөөр баярын нулимстай “Монгол хатад” цэнгүүн болж өндөрлөв

download (13)Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын8-наар нийслэлд олон үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Эдгээрээс хамгийн содон нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүн байсан юм. Уг хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн санаачилж, Эрхэмсэг хүмүүний “Элеганс” сэтгүүл,  Шуурхай хөтөч-Zone.mn сайт хамтран зохион байгуулсан. Туушин ресторанд зочдоо хүлээн авсан “Монгол хатад” цэнгүүнд урлаг, соёлын алдартнууд хүрэлцэн иржээ. Азийн “Шилдэг эмэгтэй жүжигчин” цолыг Монголоос анх удаа хүртсэн, жүжигчин Б.Цэцэг, “Марко Поло” кинонд Аригбөхийн дүр бүтээсэн, СТА Б.Амарсайхан, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Шанз-3” хамтлагийн охид, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа зэрэг олны танилууд ээж, гэргийн хамт оролцсон нь олны харааг булааж байлаа. СТА Б.Амарсайхан “Бид үргэлж ингэж ээжүүдтэйгээ шоуддаггүй шүү дээ” хэмээн хошигносон нь танхим дахь зэнзийрхсэн уур амьсгалыг эвдэж, ээжүүдийг хайлган цайлган бага насандаа оччихсон юм шиг хөөрөн догдлоход хүргэсэн билээ. Урлагийн тоглолт, ивээн тэтгэгч компаниудын гарын бэлэг, энэ оройн хүндтэй зоог, үр хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн тухайгаа хүүрнэх ээжүүдийн царай ер бусын баяр хөөртэй гэрэлтэж харагдсан. Найман Монгол хатан энэ оройн супер азтанаар тодорч, ивээн тэтгэгч компаниудын бүтээгдэхүүнийг хожсон юм. “Монгол хатад” цэнгүүний хамгийн хүндтэй зочин бол Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид. Гэргийтэйгээ уригдсан тэрээр найман супер азтаны нэгд үнэт өв болох уран бүтээлээ хандивласан нь эх хүнийг хичнээн их хайрладгийн тод жишээ биз ээ. Нэгэн сонирхолтой жишээ дурьдахад Солонгос улсаас төрсөн ээж, хадам ээж хоёрыгоо баярлуулахаар урилга хүү нь илгээсэн биш хоёр ээж нь хоёулаа супер азтан болж зочдыг шоконд оруулсан юм. Гурван настай бяцхан охин Амуулайн гараар дамжсан азын сугалаа алс холын орноос ээж нараа гэсэн чин сэтгэлийн биелэлийг боллоо гэж ээжүүд өвөр зуураа бэлгэшээж байлаа. “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүний зочин ээжүүд “Tea World” ХХК-ийн албан ёсоор борлуулдаг Английн номер нэг цай, Эвергүүд ХХК-ийн борлуулдаг ээжүүдийн хэрэглэх хамгийн дуртай Алтан кальци, Топиус ХХК-ийн эрүүл мэндийн “Булцуут цэцгийн цай”, “Мөрөөдлийн театр” хамтлагийн тоглолт үнэгүй үзэх эрх зэргээс бүрдсэн тор дүүрэн бэлэгтэй буцав. Найман супер азтан “Мөрөөдлийн театр” хамтлагийн тоглолтыг жилийн турш үнэгүй үзэх эрх, Alivemax брэндийн гоо сайхны багц, Naru фото студид хөрөг зураг авахуулах эрх, Данийн алдарт Dyrberg Kern брэндийн зүүлт, Evergood салоны гоо сайхны багц, World wine ХХК-ийн дарсны цуглуулга, “Рагуста Тур” ХХК-ийн Итгэлт хамбад мөргөх эрхийн бичиг, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран зураг зэргийг хожсон юм. Ийнхүү хөөр баярын нулимстай Монгол хатад цэнгүүн өндөрлөв. Ирэх жил улам өргөн дэлгэр болох биз ээ. “Монгол хатад” цэнгүүний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголд анх удаа мэргэжлийн хүргэлийн үйлчилгээг нэвтрүүлж буй KGB TEGBE ХХК-ийн Монгол дахь салбар, мэргэжлийн арьс, гоо заслын Синдерелла эмнэлгийн хамт олон оролцжээ.

download (1) download (2) download (3) download (4) download (5) download (6) download (7) download (8) download (9) download (10) download (11) download (12) download (14) download (15) download (16) download (17)

Эх сурвалж: www.zone.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …