Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх нь зөрчигдөж байна гэв

11042279_790706317684325_501625240_nӨнөөдөр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн төвд Хөвсгөл, Өмнөговь, Увс, Архангай зэрэг хөдөө орон нутаг, бусад аймгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалт, төрийн халамж, асран хамгаалагч, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсаас харж, хандаж байгаа гэдэг ч бодит байдалд үгүй юм шүү” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байна. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх илүү зөрчигдөж байгаа талаар хэлсэн юм. Тухайлбал Хөвсгөл аймгийн Хатгал сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар хэлэхдээ: “Сард өгдөг 110 мянган төгрөгний хангамжаас Хатгал сумын хөгжлийн бэрхшээлтэй 78 иргэдээс 45 хүнийг ямарч шалтгаангүй хассан. Ихэвчлэн тэтгэвэрт гарсан иргэдийг тэтгэмжээс нь хассан байна. Мөн улиралд нэг удаа өгдөг эмний 60 мянга төгрөгийг шалтаг шалтгаан хэлж 12 сарын мөнгийг өгдөггүй” гэв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 –р хорооны иргэн Г.Дугармаа хүнсний талонд хамрагдах гэж 5 жил хөөцөлдөөд одоог хүртэл хамрагдаж чадаагүй гэнэ. Тэрбээр орон гэргүй ганц бие, үр хүүхэд байхгүй, дүүгийндээ амьдардаг болохоор улсаас тусламж гуйгаад ямар ч хариу ирдэггүй гэнэ.

Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсаас харж хандан, дэмжиж туслах бус, харин ч гаргуунд нь орхиж байгааг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл үзэж байна.

Д.Тэргэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …