Ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцдог байсан. Харин өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргадаг болсон. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байсныг таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нийт 34.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 844.0 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.8 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 905.1 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1479.2 мянган төгрөг, харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх хамгийн бага буюу 476.6 мянган төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын сарын дундаж цалин 560.7 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 718.9 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 828.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 858.9 мянган төгрөг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1126.0 мянган төгрөг байгаа аж.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …