Өдрийн туршид бүтээлч байдлыг хадгалах зөвлөгөө

Бидний олонх нь долоо хоногт 40, 50 тэр ч бүү хэл 60 цаг гэхчилэн урт цагаар ажилладаг. Гэвч онлайн энтертайнмент, ажлын байрандаа хөнгөн зууш идэх зуршил, өвчтэй цаг гээд олон зүйлс биднийг чанартай ажиллахад саад болж байдаг. Доор дурдсан 5 зан үйлийг өглөө бүр хийж заншсанаар бүхэл өдрийн турш бүтээлч байдлаа хадгалах, ажлын байран дахь цаг хугацаагаа оновчтой зөв ашиглахад тустай юм байна.

7 минутын дасгал

12 цогц дасгалаар 7 минутын хугацаанд биеийн бүх гол булчингуудыг ажиллуулж болдог.

“Ногоон” өглөө

Өндөг, талх, зайдас шарахаас хамаагүй бага цаг зарцуулахын хамт эрч хүчийг тань хангалттай сэлбэж чадах ‘ногоон’ жүүс бэлтгэж уу. 1 алим, 1 гадил, 1 жүрж, 1 атга бууцай, тал өргөст хэмх, жүүс эсвэл кокосын ус, хэдэн ширхэг мөс, багахан маалингын үрийг комбайндаад эрүүл бөгөөд хялбархан өглөөний цай бэлэн болно.
XopoM.com-Бүхэл-өдрийн-турш-бүтээлч-байдлыг-чинь-хадгалах-өглөөний-5-зан-үйл-01
3 зорилго

Өглөөний цайгаа бэлтгэнгээ дараагийн 12 цагийн дотор хийж гүйцэтгэхийг хүсэж буй 3 зорилгоо тодорхойл. Эдгээр 3 зорилгоо биелүүлэх нь танд өдөр амжилттай өнгөрч байгаа сэтгэгдлийг төрүүлдэг.

Хүрэх зорилгуудаа хуанли дээр багцлан тэмдэглэх

XopoM.com-Бүхэл-өдрийн-турш-бүтээлч-байдлыг-чинь-хадгалах-өглөөний-5-зан-үйл-02Таны жагсаалтанд байгаа том зүйл тус бүрд зарцуулах хугацааг хуанли дээр тэмдэглэх нь таныг үр дүнтэй ажиллахад тустай.

Үдийн цайны дараа эрч хүчээ сэлбэх Үдийн цайны дараа 15 минутыг өдөртөө дахин төвлөрөх нь нэг төрлийн ажил мэргэжлийн бясалгал болно. Компьютерээ унтрааж, түүнээс холдоод өглөө гаргасан төлөвлөгөөгөө бод. Түүний дараах төлөвлөгөө зэргээ нэгбүрчлэн бодсоноор яах ёстой, яавал илүү бүтээлч байх зэргээ ойлгоно.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …