Нийслэлийн “Өргөө” амаржих газар нярайн эмгэгийн тасагтай болно

32_9a5fcfcd3b688a0dad9bf8740cc20e32c8eba3b8Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат өнөөдөр хэлтэс албадын дарга болон асуудал хариуцсан мэргэжилтэн  нартай “Өргөө” амаржих газарт ажиллаа.

    Нийслэлийн”Өргөө” амаржих газрын  ерөнхий эмч Д.Энхбаяр нийслэлийн  хүн амд үзүүлж буй төрөх, эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, тулгамдаж буй асуудал болон  нярайн эмгэгийн тасгийг нээн ажиллуулах  бэлтгэл ажлыг хэрхэн хангаж  байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.

    Үүнд тулгамдаж байгаа гол асуудлаа нярайн тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нярай хүүхдийн дүрс оношлогоогоор мэргэшсэн боловсон хүчинтэй болох, мэргэшсэн нярайн эмч,  сувилагч,  төсөв хөрөнгө, цалин хөлсний  асуудал нэн тэргүүн шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцоллоо.

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэлэхдээ: Нийслэлийн амаржих газрууд нярайн тусламж үйлчилгээ үзүүлснээр ЭХЭМҮТөвийн эмгэг нярайн тасгийн ачаалал буурч, тус амаржих газрын эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар сайжирч, тусламж үйлчилгээний чанар дээшлэх ба нярайн эмгэгийг  эмчлэх бүрэн боломжтой болох юм гэлээ.Мөн энэ үеэр тус амаржих газрын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу НЭМГ-ын даргын өгсөн хугацаатай албан даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …