Эвийн хэрэм” талцал хуваагдал, задралыг нэгтгэнэ

11063242_991335757550981_1981084464_n“Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “ЭВИЙН ИХ ЧУУЛГАН” өчигдөр МҮЭСТО-нд  боллоо. Тус чуулганаар Монголын нэрт эрдэмтэн, докторууд “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх Монгол ухааны утга учрыг хэлэлцэн тунгааж, ард түмэнтэйгээ санал бодлоо солилцлоо.

“Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Н.Удвал Монголын нийгмийн бүх хүрээ, түвшинд үүсээд байгаа талцал хуваагдал, задрал бутрал, хямрал нүүрлэсэн өнөө цагт бид энэхүү чуулганыг хийж, үүсээд буй нөхцөл байдлаас гарах зөв гарцыг олж, шинэ үзэл санаа, хандлагыг хэлэлцэх гэж байгаа нь цаг үеэ олсон, түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна гэдгийг онцлоод дээрх хөдөлгөөний талаар товч танилцуулав.

Тэрээр эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ амгалан амьдрал, аюулгүй байдлын төлөө санаа зовдог нийгмийн идэвхтэй хэсэг хүмүүсийн санаачлан, хүн бүрийн хүчин чармайлт, бодит оролцоог дайчлан ажиллаж, эв эетэй байх зорилгоор тус үндэсний хөдөлгөөн байгуулагдсаныг хэлсэн юм.

Үүний дараа тус үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор, Академич Б.Жадамбаа “Биеэ засахуй” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлийнхээ эхэнд “эв” гэдэг үгийг онцлон анхааруулж, сайн сайхан явахын гол хөшүүрэг гэдгийг хэлээд “Эмээл зуун лангийн үнэтэй, Эрдэм мянган лангийн үнэтэй, Эв буман лангийн үнэтэй” шүү гэсэн үгийг сануулав.

Цааш хэлэхдээ Биеэ засна гэдэг бол дотоод хүн чанараа засахыг хэлнэ. Хүн дотроосоо мөн чанартай байж гэмээн эдийг биш эрдмийг чухалчилж, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж чадна. Өнөөдрийн нийгэм “нэг л биш байна”. Бид хүчээ нэгтгэн, эв эетэй байж энэхүү эргэлзээт байдлаас гарах ёстой юм. Ер нь ард түмэн минь эрдэм номтой хүнийг л төр хэмээн ойлгох ёстой шүү гэв.

“Эвийн хэрэм”үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранчимэг “Гэрээ засахуй”,

“Эвийн хэрэм”үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, Улс төрийн ШУ-ны доктор, дэд профессор Л.Алтанчимэг  “Төрөө засахуй”,

“Эвийн хэрэм”үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын акапемийн багш, доктор Б.Хэрлэн “Эвийн аргаар энх амгаланд хүрэхүй”,

“Эвийн хэрэм”үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн, Соён гэгээрүүлэгч телевизийн захирал, докторант Ш.Хишигсүрэн “Сэрж байгаа Монгол” хэмээх илтгэлийг тус тус танилцууллаа.

Эрдэмтэн, докторуудын хэлж байгаагаар Улс орон, төр нийгмийн тогтвортой, хүчирхэгээр оршин тогтнохуйг, Монгол хүний амар амгалан оршин амьдрахуйг тодорхойлогч үндсэн хүчин зүйл нь ард түмний үндэсний эе эв юм. Эв эеийн дээд оргил нь төр бөгөөд үүнийг уламжлал шинэчлэлтэй нь хослуулан нэгтгэн гаргаж ирэх хэрэгтэй.

Эв эеийн үзэл санааг Монголын нийгмийн хөрсөн дээр бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг эдгээр эрдэмтэд зорьж байна. “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай” байсан цаг бий. Өнөөдрийн Монголчуудын оюун ухаан, сэтгэл, бие бялдрын хувьд хүчирхэг байх аваас Монгол хөгжих нь гарцаагүй гэдгийг дэлхийд нэрээ дуурсгаж буй их хүчтэнүүд, оюун ухаант охид хөвгүүдээр үлгэр дуурайлал болгон ярьцгаав.

Тэд Монгол улс “үүрийн гэгээ манхайн цайх гэж байгаа шиг бүрэнхий дээрээ байна” хэмээн нэрт зохиолчийн хэлснийг ишлэл болгоод, Монголчуудын үнэт зүйл Чингис хаан, эрдэс баялаг байсаар ирлээ. Гэвч хамгийн гол үнэт зүйлээ олж харах цаг иржээ.

www.medeelne.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …