Монгол хүүхдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшлогдож байна

11076112_449817461838875_1830069889_n Хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж буй асуудал сэдвээр өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр хүүхдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн бөгөөд үүнээс дурдвал:

-Хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирох./Энэ нь томчуудын тоомжиргүй зангаас болж хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, буруу үлгэр дуурайлал авдаг/

-Орой болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл цацагдах

– Өсвөр насны хүүхдүүд дунд амиа хорлолт ихсэж байна

-Аваар ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох

– Хүүхдийн байгууллагаас хийсэн судалгаагаар өсвөр насны охидын 8,2 хувь нь эрт төрөлтөнд өртөх

– Монгол хүүхдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшлогдож байна

– Хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи гэх зэргийн элдэв хар бараан хэргүүдтэй холбоотой асуудлууд ар араасаа гарсаар байна. Мөн судалгаагаар 5 хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн түгшүүртэй байдаг гэнэ. Ихэвчлэн 15-18 насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог. Иймд Монгол улсад хувь хүний сэтгэл зүйд анхаарах байгууллага тун ховор. Ганц байгаа улсын байгууллага нь  Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв юм. Хэдийгээр манай улсад сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг хувь хүмүүс байдаг хэдий ч хаанаас олж уулзах, яаж холбоо барих нь тодорхойгүй байдаг . Мөн зөвлөгөө авахад үнэ төлбөртэй байдагаас хүмүүс тэр бүх хандаад байдаггүй. Одоогоор манай нийгэмд хувь хүний сэтгэлзүйг эмчлэх эмчилгээ тийм ч сайн хөгжөөгүй байгаа учраас ийм байгууллагад хандах нь ч цөөн байдаг. Тиймээс хүмүүст  сэтгэлзүйн зөвлөгөө өгөх нь бас нэг чухал эмчилгээ гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм.

11015248_449817598505528_1672086946_n

Энэхүү хурлыг Сэтгэл судлалын үндэсний төв, “Сэтгэлийн өнгө” гэр бүл судлалын төв, “Blue ocean trade” ххк-ны төлөөлөгчид зохион байгуулсан ба 3-р сарын 21-нд 15 цагаас Тусгаар тогтнолын ордонд “Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү” лекц, зөвлөгөөн хийхээр боллоо.

Л.Цэрэндолгор

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …