Өнөөдөр болох зарим үйл явдлууд

today08:30 цагт Боловсролын яамнаас эхлүүлсэн шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу “Хүүхэд хөгжүүлэх арга туршлага солилцох” улсын анхдугаар зөвлөгөөн  Ирээдүй цогцолборын III бага сургууль /83-р сургууль/ дээр хурлын танхимд болно. СEтас: 89213729, 70282544, 99247202


09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно.


10:00 цагт “Ус тогтвортой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд” нээлттэй хэлэлцүүлэг “Эрдэнэ дрийлингийн” ХХК хурлын зааланд болно. Утас: 98000003, 91995554, 99106727


10:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-ын Уралын их сургуулийн сэтгүүлзүйн факультетийн ХМ-ийн түүхийн тэнхмийн профессор Дмитрий Леонидович Стровский Оросын улс төрийн соёлын чиг хандлага, түүний хэвлэл мэдээлэлтэй холбогдох нь, хэвлэл мэдээлэл дэх улс төрчдийн дүр төрх, сэтгүүлзүйн тулгамдсан асуудлууд зэрэг сонирхолтой сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.


11:00 цагт Хөдөлмөрийн яамнаас  хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал тус яамны хурлын танхимд болно. Утас: 91915340


11:00 цагт АНУ-ын ЭСЯ-наас Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төслийн хүрээнд АНУ-ын бишгүүр хөгжимчин Жэффри Коэн, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монгол улсад ирж сургалт явуулан, хамтарсан тоглолтыг УДБЭТ-ын II давхарт зохион байгуулна. Утас: 99141227


12:00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан “Монгол хурандаа” нийгэмлэгээс эрхлэн гаргасан “Монгол хурандаа” төгсөшгүй цуврал бүтээлийн “Тэргүүн” болон “Дэд” дэвтрийн нээлтийн ажиллагаа Батлан хамгаалах Их сургуулийн Соёлын төвд зохион байгуулагдана. Утас: 99725970


14:00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтсан “Цэрэг эрс танаа” хүндэтгэлийн арга хэмжээ ТТО-ны Их танхимд болно. Арга хэмжээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, ШШГ болон Онцгой байдлын албанд ажиллаж байсан, чөлөөнд байгаа генерал, офицер, албан хаагчид оролцоно. Эдгээр ахмадуудад МАН-ын удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлж, нэр бүхий хүмүүст шагнал гардуулна.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …