Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа

fa997979aca211231e523ae53d298b2aСонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 –р сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр санаачилан Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд оролцсон хүүхдүүдийн шүлгийг эмхтгэн ном болгон хэвлүүлээд Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль дээр “Номын баяр”-аа хийлээ. Номын баярт Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын захирал, эцэг, эхийн төлөөлөл, “Цалиг онгод” ахмадын утга зохиолын нэгдэл,  тус дүүрэгт амьдран сууж буй яруу найрагчид оролцов. Шүлэг бичиж, хүүхдийн гэгээн сэтгэлээр жигүүрлэж яваа сурагчид номын баяраараа ”Толгойтын уянга” номоо баринтаглан авсандаа баяртай байсан. Тэд яруу найргийн гэгээн мөрүүдээ аав ээж, найз нөхдөдөө уншин өгч, ах эгч нарынхаа сэтгэлийн үгийг сонсон нэг өдрийг хүсэл тэмүүллийнхээ гэгээн бүхнээр хөглөн өнгөрөөлөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …