Монгол улс дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцоно

11076122_794799537275003_1598428841_n

Эгнээндээ 72 гишүүн улсыг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох гэж байгаа талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл өглөө. Мэргэжилтнүүдийн дунд явуулдаг ур чадварын тэмцээнийг олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллага 1950 оноос хойш энэхүү тэмцээнийг зохион байгуулж иржээ.

Энэ жилийн тэмцээн нь ирэх 8 дугаар сарын 11-16-ны хооронд Бразилийн Сан-Паулуд хотод зохиогдох юм байна. Манай орон 2014 онд энэ байгууллагын албан ёсны эрхтэй 69 дахь гишүүн болсны хувьд Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхээ авсан юм. Тэмцээнд Өрөг угсралт, хавтанцар наагч, цахилгаан, мужаан, үсчин, гоо сайхан, тогооч, токарь, гагнуур гэсэн 9 мэргэжлээр оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Тэмцээний бэлтгэл ажилд туслах, Монголын багт дэмжлэг үзүүлэхээр БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага KOICA болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ хамтран ажиллах юм.

Тус тэмцээнд орох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад 9 мэргэжлээр тэмцээн уралдаан зохион байгуулж тэндээс шалгарсан шилдэг гэсэн тус бүр хоёр хоёр залуусыг бэлдэж эцсийн шалгаруултанд оролцуулан  шилдгийн шилдэг нэг нэг мэргэжилтнийг олон улсад бэлтгэл хийлгэхээр явуулна. Ингэснээр манай улс гаднаас мэргэжилтэн авахгүйгээр Монголдоо шилдэг ажилчидаа бэлтгэх болсон нь таатай мэдээ юм.

Д.Тэргэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …