Цацраг идэвхт бодисын талаар сургалт явуулав

tsatsrag idevh t bodis Цөмийн энергийн газар болон АНУ-ын Эрчим хүчний яам АНУ-ын Сандиагийн Үндэсний лабораторитай хамтран хэрэгжүүлж буй “Цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд дээрх  лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сургалтыг  өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ.

Уг сургалтад Цөмийн энергийн газрын ажилтнууд ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг 10 байгууллагын нийт 31 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдсан байна.

Уг семинарын эхний хоёр өдөр цацраг идэвхт үүсгүүр гэж юуг хэлдэг, хаана хэрэглэдэг, ямар төрөл, хэмжээ, бүтэц, ямар багажинд хэрэглэгддэг, алдагдах тохиолдол ямар хор хохирол учруулж болох талаар зохих мэдлэг олгожээ. Мөн дэлхийн бусад орнуудад тохиолдсон цацрагийн ослын талаарх баримт мэдээллийг үзүүлж, Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын улсын байцаагч Т.Байгаль “Цацрагийн тухай үндсэн ойлголт”, Изотоп конторын мэргэжилтэн Ц.Түмэндэлгэр “Цацраг идэвхт үүсгүүрийн хэрэглээ”, Изотоп конторын ажилтан П.Болдсайхан “Цацраг идэвхт бодисыг илрүүлэх багаж” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Сургалтын гурав дахь өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр очиж баг болон хуваагдаж “Зорилтот хавтас”-ны мэдээллийг цуглуулах дадлагын ажил хийж, баг тус бүр авсан мэдээллээ боловсруулж “Зорилтот хавтас”-т бүрдүүлэх хэсгээр илтгэл тавьсан аж. Сүүлийн хоёр хоногт “Цацрагийн үүсгүүрийг эзэмших зорилгоор гадны халдлага гарах үед” сэдвээр сургалтыг зохион байгуулжээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …