Барилгын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлэх сургаар Барилгын баян компаниуд нэгдсэн Барилгын үндэсний ассоциацын удирдах зөвлөлийн гишүүдийн дунд эрх мэдлийн төлөөх ширүүхэн тэмцэл өрнөж Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн О.Чулуунбатыгаа огцруулжээ.
Ерөнхийлөгчийн төлөөх тулаанд “Жигүүр гранд групп” ХХК-ын захирал Д.Баттөр ялж эрх мэдлийг гартаа авчээ.
Ассоциацийн ажилчид олон сар цалингаа авч чадаагүйгаас бүхимдаж, байгууллагаа дампуурлын ирмэгт хүргэсэн гүйцэтгэх захиралын Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай өргөх бичгийг УЗ-ийн гишүүддээ барьсан ч тусыг эс олжээ. Өргөх бичигт ассоциацийн хөрөнгийг хувьдаа завшдаг, эгч дүүс, найз залуугаа ажиллуулсан нэр зүүж цалин өгдөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөө төлдөггүй, ажилчдаар хууль бус зүйл хийлгэхийг оролддог зэргийг дурджээ. Link: http://ene.mn/index.php?newsid=2338
Барилгын ассоиацийн үйл ажиллагаа нилээд доголдож Гандирс ХХК-д жил гаруйн түрээсийн төлбөрөөс гадна хамтран ажилласан байгууллагууд, иргэдэд олон зуун сая төгрөгийн өртэй болжээ.
Шинэхэн ерөнхийлөгч Д.Баттөр дампуурлын ирмэгт хүрсэн ассациацаа аврахын тулд барилгын тусгай зөвшөөрөл олгох ажлыг авах баг байгуулан том захирлууд идэвхийлэн хөөцөлдөж, Барилгын сайд Д.Цогтбаатарыг шаналгаж байгаа сурагтай.
Барилгын материалын үнийг буулгаж тогтворжууллаа, хөнгөлттэй зээл өглөө барьсан байрныхаа үнийг буулгаад өгөөч гэхээр зах зээлийн жамаараа явна гээд үнээ өсгөдөг мөртлөө, байр нь зарагдахгүй болохоор төрөөс тусламж дэмжлэг хүсдэг ард иргэдээ боддоггүй баян барилгын компанийн захирлуудыг төр тэтгэж байх ямар хэрэг байна.
Эх сурвалж: www.topnews.mn