Барилгын салбарын “ТОП-50” үйлдвэрлэгчийг нэрлэжээ

11072092_1428358614125326_381785687_nБарилгын зөвлөгөө, мэдээллийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилга.мн сайтаас Монголд анх удаа эх орныхоо барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниудаас шилдэг 50 аж ахуйн нэгжийг нэрлэж байна. Энэ талаар  өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Барилга.МН сэтгүүлийн эрхлэгч, МУ-ын зөвлөх инженер Ч. Баатарсүрэн, Монголын барилгын матерал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо.

БХБЯ, БМҮХ хамтран 2014 оны 3, 4-р улиралд нийт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэн явуулж буй 400 шахам компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хамруулж судалгаа хийжээ. Эл судалгааг голлохын зэрэгцээ барилга.мн сайтаар дамжуулан олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулж энэхүү шилдэг 50 аж ахуйн нэгжийг тодруулсан байна.

 Шалгаруулалтанд тухайн үйлдвэрийн технологийн дэвшлийн түвшин, суурилагдсан тоног төхөөрөмж, технологийн машин механизмын хүчин чадал, эргэлтийн хөрөнгө, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, борлуулалт, импортыг орлох боломж зэрэг зайлшгүй харгалзан үзэх үндсэн үзүүлэлтийг иш үндэс болгосон гэв.

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …