“Гэгээн үйлстэн шалгаруулах” ёслолын ажиллагаа болно

11076130_451400351680586_498633805_nДэлхий аз жаргалтай өдрийг тохиолдуулан “Гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 3-р сарын 25-ны өдөр “Blue sky tower” цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслол нь нийгмийн хэв журмаас эхлээд хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эергээр манлайлж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг дэмжих, тэдний хийж бүтээсэн шударга ариун, гэгээн үйлсийг аз жаргалын үзэл санаан дор нэгтгэн олон нийтийн хүртээл болгож, дэлгэрүүлэн сурталчлах зорилготой юм.

“Аз жаргалын зам” ТББ-аас санаачилсан энэхүү үйл ажиллагааг “Зар мэдээ” сурталчилгаа сонин, “Монголын сэтгүүлчдийн эвлэл”, “Нийслэлийн замын цагдаагийн газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл”-ээс хамтран зохион байгуулж байгаа аж.

Л. Цэрэндолгор

www.undesten.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …