“Зүүн салаа, Баянхошуу”-аас Хүннүгийн үеийн цогцолбор олджээ

download Сонгинохайрхан дүүргийн “Зүүн салаа, Баянхошуу”-ны орчмоос Хүннүгийн үетэй холбогдох 20 гаруй булш бүхий оршуулгын цогцолбор олджээ.

Тодруулбал, тус цогцолборуудыг түүх, соёл судлалын профессорын багийнхан илрүүлсэн бөгөөд одоогоор малтлагынхаа эрхийг авахаар ажиллаж байгаа аж. Малтлагын зөвшөөрлөө авсны дараагаар археологчид оршуулгыг малтаж, газар дор байгаа өвийг бүртгэн судлаж, тухайн нийгмийн зан үйл соёл, аж байдлыг судлах юм байна. Мөн өмнө нь Гацууртаас зүүн тийш “Хуандай ам”, “Хөх хошуу”-наас хүрлийн үеийн хиргэсүүр илрүүлсэн байжээ. 

Археологчдын хэлж буйгаар манай орны өргөн уудам нутгийн хаана ч соёлын үнэт өв байх өндөр магадлалтай байдаг. Гэвч хүмүүс мэдэлгүй дээр нь барилга барьж бүр жорлон хүртэл ухаж сүйтгэж байгаа гэнэ. Энэ нь энгийн иргэд энэ талаар тодорхой мэдлэг мэдээлэл байхгүй, төр засаг нь соёлын өвийг хамгаалах талаар ямар нэгэн доривтой ажил хэрэг явуулдаггүйтэй холбоотой аж. Иймээс хосгүй үнэт түүхэн өвүүд иргэдийн гарт сүйтгэгдэн устсаар байгаа юм байна.

Мөн эрдэмтэд цаашид иргэдэд газар олгож байгаа төрийн байгууллага нь түүхийн үнэт зүйл тухайн олгох гэж буй газарт нь байгаа эсэхийг эхлээд сайтар нягталж үзэх хэрэгтэй байна гэдгийг чухалчлав. 

М.Сониуч ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …